Д.Амарбаясгалан дугуйн спортын 12 клубийн 50 тамирчинтай 3 өдөр 320 гаруй км замыг дугуйгаар туулж, баруун бүсэд дугуйн спортыг хамтдаа сурталчиллаа
2025 оны 8 сарын 15
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дугуйн спортын 12 клубийн 50 тамирчинтай 3 өдөр 320 гаруй км замыг дугуйгаар туулж, баруун бүсэд дугуйн спортыг хамтдаа сурталчиллаа.
Тэрбээр эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хүүхэд, залуусыг дугуйн спортоор хичээллэхийг уриалах, орон нутаг, баруун бүсэд дугуйн спортыг хөгжүүлэх, олон улсын дугуйн холбооны /UCI/ календарт оруулж, олимпын чансааны оноо олгодог тэмцээн болгон өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгуудаарх дугуйн аялалд оролцжээ.
“Tour of Mongolia 2025” -ын тамирчид Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудаар нийт 6 өдөр, 603 км замыг туулж, шилдгүүдээ шалгаруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664850
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс