“Босоо“ С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг ИРЭХ САРД хэлэлцэнэ

2025 оны 8 сарын 11

Arslan.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ Холбооны нэр дээрх газрыг хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулж, хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдээс үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн АТГ-аас нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын  "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, ирж нэгжлэг хийлээ" гэж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас Эрүүгийн хэргийн гурван зүйл ангиар яллагдагчаар татан, шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал түүнийг

  • Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах,
  • 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. 

Цаашлаад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ирэх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664774
1 эможи

Зочин
2025-08-11 14:18
энэ улсад хууль шүүх шудрага ёс гэж юм байдаг бол тэгмээр дээ. хулгай хийнэ хулгайгаа нуух гэж шудрага царайлж байдагаараа чанга хашгирч нийгмгийг үймээн самуунд уриалаад өөрөө сугарч үлдэнэ ийм хог шааруудыг хууль тогтоох байгууллагад битгий хэл гудманд ч чөлөөтай байлгамааргүй байна
С.Ганбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up