ХОМ: Б.Уянгын жилийн орлого гишүүн болсноор ₮555 саяас ₮56 сая болж ОГЦОМ БУУРЧЭЭ

2025 оны 8 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй, 4 дэд хороотой ажиллахаар болжээ.

Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Уянга томилогджээ.

Тэгвэл Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог ахлах, УИХ-ын гишүүн Б.Уянгын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд  гишүүн болсноор орлого нь огцом буурчээ. Учир нь  2023 онд Уул уурхайн дэд сайдын албан тушаалаар ажиллаж байх үеийн нэг жилийн орлого нь 555 сая төгрөг  байсан бол 2024 онд гишүүн болсноор 56 сая төгрөг  болж огцом буурчээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮56 сая 
Гэр бүлийн орлого: ₮343 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1.6 тэрбум  /Орон сууц-2, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮178 сая /Суудлын жижиг машин,Volkswagen, Toureg/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Эзэмших-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮300 сая
Хадгаламж: ₮167 сая
Авлага:  ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664705
0 эможи

keyboard_arrow_up