ХОМ: БШУ-ы дэд хороог ахлах С.Зулпхарын хадгаламж гишүүн болсноор ₮283 сая болж НЭМЭГДЖЭЭ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороог нэгтгэн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороог Улсын Их Хурлын 30 гишүүний бүрэлдэхүүнтэй, Боловсрол, шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын гэсэн хоёр дэд хороотой байгуулагдав.
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Зулпхар томилогджээ.
Тус дэд хороо нь УИХ-ын есөн гишүүний бүрэлдэхүүнтэй, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд боловсрол, бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсрол, шинжлэх ухаан, Монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичгийн бодлогын асуудлыг эрхлэн ажиллана.
Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны дэд хороог ахлах, УИХ-ын гишүүн С.Зулпхарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний хувьд УИХ-ын гишүүн болсноор нэг жилийн өөрийн орлого нь 78 сая, хадгаламж нь 283 сая болж нэмэгдсэн гэж шинэчилсэн мэдүүлэгтээ тусгажээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮78 сая
Гэр бүлийн орлого: ₮85 сая
Орон сууц барилга байгууламж: ₮212 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮15 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Kluger/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮283 сая
Авлага: ₮60 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









