Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо байгуулжээ

2025 оны 8 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй, 4 дэд хороотой ажиллахаар болжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан. Харин Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болно гэж заасан байдаг.

Үүний дагуу Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо ажиллах юм байна. Тодруулбал,

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын асуудлыг Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо;
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо
  • Өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо;
  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо дагнан хариуцах гэнэ.

Дээрх дэд хороодын даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Уянга нар ажиллана.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664688
0 эможи

Зочин
2025-08-04 22:27
Энэ УИХ унэн хунд бнаа!
keyboard_arrow_up