ЧУУЛГАН: Хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

2025 оны 6 сарын 26

Arslan.mn

УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэх асуудалд санал хураана. 

Тухайлбал, 

  • 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 
  • Үндэсний баялгын сангын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • НДС-ын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • ЭМДС-ын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх санал хураалт явуулна. 

Санал хураалтаар гишүүдийн 67.5 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ийнхүү хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул дээр дурдсан хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664307
1 эможи

keyboard_arrow_up