М.Нарантуяа: Гишүүний үйл ажиллагааны зардлын 23 саяыг С.Замирагийн үр хүүхэд, ах дүүс чинь сар бүр цуслаж байгааг баримттай дэлгэнэ шүү!
УИХ-ын гишүүн М.Нарантуяа танхимын гишүүн С.Замира нар муудалцав.
Тодруулбал, УИХ-ын гишүүд ИБУИНХУ-ын парламент дахь Олон Улсын Парламентын Холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлсан бөгөөд энэ үеийн зургаас үүдэж дээрх гишүүд муудалцжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "Манай юм юмний голд зогсох дуртай гишүүн маань даргаа түрж, чихэж ирээд л голлосноос болж Дипломат зураг авалтын горим хазайсныг эс тооцвол ч яах вэ дажгүй уулзалт болсон.
Намаас авсан зөвлөхөө "Алтны уурхайг нь хөдөлгө, зар, мөнгө ол" гэж баахан явуулаад чадахгүй болохоороо халж, булайгаа чирж, ил далд төрөөс цуслаж явааг чинь нийтэд баримттай ярина шүү. Очиж очиж би та нар шиг амьтдад атаархах уу бага андуур.
С.Замирагийн тэнэг охин комментоо устгах юм бол битгий эх шигээ далдгана за юу! Та нар гэр бүл ах дүүсээрээ яаж ч хуцсан танай ээжид санал өгч дэмжсэн хүн та нараас өөр хэн ч байхгүйг мэдэж наад төрийн мөнгөө чимээгүйхэн цуслаад буувал барав шүү.
УИХ-ын гишүүний үйл ажиллагааны сар бүрийн зардлын 23 сая төгрөгийг та нар зөвлөх туслахын цалин нэрээр үр хүүхэд ах дүүс нь цуслаж байгаа эхний факт бий шүү. Эх чинь гишүүнцэр болж чадаагүй бол та нар өдийд гэр бүлээрээ Баян-Өлгийн зах дээр сууж байгаа шүү.
Наад саналыг чинь миний дэмжигчдийн буянаар олж авснаа санаж бодож надтай барьцаж хуцалгүй бай. Бүх талаараа надтай барьцах дэндүү ахадна!
Би С.Замира шиг ах дүү төрөл төрөгсдөө гишүүний туслах, ажлын алба энд тэнд шахаж явдаг өлөн биш тул та нар муусайнуудаас айхгүй хэлнэ ОК!
Бага дарвалзаарай! Өөрсдөө жинхэнэ Рамандаа байгаарай" гэжээ.









