О.Амгаланбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 100-аас бага болгох ард нийтийн асуулгыг эхлүүлнэ

2025 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрсэн юм билээ. Гурван сарын өмнө жилд малаа нэг тоолчихдог юм чинь дарга нараа тоолъё гэтэл тоогоо алдсан. Зөвхөн төрийн албанд байдаг дарга нарын тоо ирчихдэг. Гэтэл менежер, зөвлөх зэрэг хэрээс хэтэрсэн байна. Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гээд УИХ-ын 68 гишүүнтэй нийлээд Ерөнхий сайдад өргөн барьсан ч хав дараад өнгөрсөн. Хэмнэлтийн хууль нэрээр нэгж дээрх ажлыг гацаагаад байна. Үүнийг яаралтай болиулж өгөхгүй бол дүүргийн иргэдийн хурал Засаг даргын бүтцээсээ том болчихсон байна.

Улс төрийн намд өөрчлөлт оруулж хатуу гишүүнчлэлийг гаргаж ирэхгүй бол 126 гишүүнтэй болсноос хойш шадар туслах, зөвлөх гэх мэт нэмэгдээд байна.

УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ" гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664257
1 эможи

Иргэн
2025-06-25 08:50
Чадалтай 38 гишүүн байх
Зочин
2025-06-25 08:33
Эрс цееруулж, мэргэжлийн болгох хэрэгтэй бна!
Bat Baigalmaa
2025-06-24 23:48
Хассан дээр дээ.
Altangadas
2025-06-24 19:06
Aimaguud dvvreg.s 1.1 hvn
Булган Цэрэндорж
2025-06-24 17:25
76 болго
Зочин
2025-06-24 16:01
36 болголоо
Baatra
2025-06-24 15:49
76 bolgokh kheregtei
Бурмаа
2025-06-24 12:56
76 гишүүн байгаад ч хэрэг байхгүй байсаар ирсэн 36 болгох хэрэгтэй
Зочин
2025-06-24 11:27
тэртээ тэргүй жохуугаас эхлээд УИХ-н гишүүний эрхийг шоронд ачигдчихгүй байх хамгаалалт л болгож ашиглаж байгаа болохоос хуралдаа суудаг авилгач гахай алга, хэдхэн хулгайч л хууль баталж болж байгаа юм чинь наад дархлагдсан хулдгайч нарынхаа тоог буцаагаад 76 болгох хэрэгтэй, намын жагсаалтаар хэн ч танихгүй хулгшайч нар гишүүн болдог тогтолцоогоо боль
Dolgormaa
2025-06-24 10:13
demjine
Munkhuu
2025-06-24 09:54
76 болгооо
О.Амгаланбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up