Ч.Хантүмэн: НӨАТ төлдөггүй байгууллага, бизнес эрхлэгчийг банкнууд өөгшүүлж байна

2025 оны 6 сарын 20

Arslan.mn

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт бизнес эрхлэгч иргэн Ч.Хантүмэн оролцохоор иржээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан албан байгууллагаас авч буй татвар өндөр байгааг тууштай шүүмжилж буй. 

Бизнес эрхлэгч Ч.Хантүмэн “Гудамжинд гараад харвал бизнес эрхлэгчдийн талаас илүү нь татвар төлдөггүй. Ибаримтгүй худалдаа их, баримтаа авъя гэвэл 10 хувийг нэмнэ гэдэг. Ингээд Монголд татвар төлдөг, төлдөггүй хоёр хэсэг бий болчихсон. Төр төлдөг хэсгээ байнга шалгаж, татвар авч байдаг. Төлдөггүй хэсэг нь болохоор зүгээр л байж байдаг. Энэ шударга бус үйлдлийг банкнууд өөгшүүлж байгаа гэж би хардаг. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүмүүст болон байгууллагууд яагаад зээл өгөөд байгаа юм бэ. Би 500 саяын зээл авлаа гэхэд надтай яг адилхан өрсөлдөж байгаа компанид яг адилхан зээл гарч байна. Тэр компани хоёр тайлан гаргаад татвар бага төлдөг байх жишээтэй. Ингээд шударга бизнесүүд улам л дампуураад, багассаар байна. Татвар төлдөггүй бизнесийг нэрлэвэл онлайн дэлгүүрээс эхлээд маш олон бий. Тиймээс л татвараа бүгдээс нь ав, эсвэл бүгдээс нь битгий ав гэдэг асуудлыг яриад энэ хэлэлцүүлэгт сайн дураараа ирж оролцож байна.

Ажил олгож байгаа компаниуд дээр яваад очихоор ажилтнууд нь би нийгмийн даатгал төлөхгүй, үндсэн цалин 2.5 сая төгрөгөө бэлэн авчихъя, намайг цалинжуулдаг ч гэх хэрэггүй гэх зүйлийг хэлж байгаа. Монгол Улс уул уурхайгаас төсвийн 80 хувийг бүрдүүлдэг гэдэг. Тэгвэл нүүрсээ зараад л төсвийнхөө 90 хувийг бүрдүүлчих л дээ. Заавал хэдхэн байгууллага, үндэсний үйлдвэрлэлийг дээрэлхээд, дансыг нь хаагаад дарамтлаад байх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Хэрвээ бизнес эрхлэгчдийн татварын дарамт багасгавал бид цалингаа нэмнэ, хүмүүс байр, машин авна, эдийн засаг тэлнэ шүү дээ" гэв. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664225
1 эможи

Зочин
2025-06-22 14:12
Зайсангийн гүүрний наана байдаг Хуашин нэртэй Хятад хоолны газар буцаан олголт хийдэггүй юм байна Ж.Цэрмаа гэдэг хүний нэр байгаа
Зочин
2025-06-22 12:07
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up