ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна

2025 оны 6 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

100 мянган иргэний саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, Б.Пунсалмаа, Г.Очирбат нар хуулийн төсөл санаачлан ажиллаж байгаа юм.

Хэлэлцүүлэгт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцож байна.  

Уг хуулийг санаачлагч, Эдийн засагч Р.Шинэгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ "Өнгөрсөн 10 жилд улсын төсвийн орлого 6 дахин, иргэдийн цалин 3 дахин л өссөн. Тэгэхээр энэ хугацаанд татварын дарамт 2 дахин нэмэгдсэн. Бизнес эрхлэгчидтэй уулзахад бараа зарагдахгүй байна, өмнөх жилүүдээс эрс муудсан, иргэд нь гадагшаа явж ажиллаж, амьдармаар байна гэдэг. Энэ нь Монголд татварын дарамт байгаагийн илрэл юм. ХХОАТ нь яагаад 1 хувь байх ёстойг, ямар бүлэгт эерэгээр нөлөөлөх нь вэ гэдгийг судалсан. Нэг сая гаруй хүн цалин авдаг. Цалин бол хамгийн шударга орлого, ямар ч нуух боломжгүй зүйл. Түүнээсээ иргэд НДШ, ХХОАТ төлдөг, худалдан авалт хийхээрээ НӨАТ төлдөг. Татвараас бултах, зугтах боломжгүй. ХХОАТ-ын 83 хувийг эзэлдэг эдгээр хүмүүсээ дэмжих хэрэгтэй.  Иргэд, ААН нь ажилтай, орлоготой байснаар улс орон хөгждөг. Тиймээс төрийн оролцоог бууруулснаар дагаад бүх төрлийн татварын дарамт буурах боломжтой. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр ядуу 900 мянга орчим хүн байгаа ба тэд сард 420 мянган төгрөгийн орлоготой. Татварыг 60 мянган төгрөгөөр өсгөхөд л 320 мянган хүн ядуу өрхийн эгнээнд орох эрсдэлтэй байгаа" гэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664224
0 эможи

keyboard_arrow_up