О.Амгаланбаатар :Иргэдийнхээ орлогыг нэмэж чадахгүй юм гэхэд татварыг нь БУУРУУЛАХ хэрэгтэй

2025 оны 6 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 100 мянган иргэний саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, Б.Пунсалмаа, Г.Очирбат нар хуулийн төсөл санаачлан ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлэгт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар мэдээлэл өгөхдөө "Гурав хоногийн дотор ХХОАТ-ыг нэг хувь болгохыг дэмжиж 100 мянган хүн гарын үсэг зурсан. Хэрвээ нэг сарын хугацаатай байсан бол монголын бүх татвар төлөгч нар гарын үсэг зурах байсан. Энэ нь иргэдийн хүсэн хүлээсэн, нэн шаардлагатай хууль гэдэг нь харагдаж байна. Нөгөө талдаа улсын төсөв тасарчих юм биш үү гэдэг асуудал үүсэж байна. Гэтэл нэг талдаа ард иргэдийн нуруун дээр ирж буй амьдралын өртөг хэрээс хэтэрлээ. 10 жилийн өмнө 500 малтай малчин өрхийн орлого ноолуур, махаа зараад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж болоод байсан бол өнөөдөр 1000 малтай болсон ч үнийн өсөлтийг дйилж чадахаа больсон. Иргэдийн цалин энэ их үнийн өсөлтөө дийлэхээ больсон. Хэрэв төр иргэдийнхээ орлогыг нэмэж чадахгүй бол татварыг нь бууруулах, хөнгөлөх хэрэгтэй гэж үзэж байна. Татварын хөнгөлөлт нь бодит орлогыг иргэдэд өгч буй хэлбэр юм.

Нөгөө талдаа улсын төсвийн зарцуулалт ямар байна вэ гэдгээ олж харах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд 14 мега төсөл гэх мэт баахан шаардлагагүй зардлыг гаргасан. Цоорхой хувинд ус хийж байгаатай адил. Иргэдийнхээ орлогоос 10 хувийг нь авч байгаа бол зөрүүлээд зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй.Улсын төсвийн зарцуулалтаас зөв зарцуулаад амьдралын чанар сайжирч байвал өөр. Гэвч ямар ч үр дүн гарахгүй байна" гэлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664221
1 эможи

keyboard_arrow_up