Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнэ нэмж олсон 546 тэрбумаар эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг нэмж, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл хийсэн

2025 оны 6 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Баасан гаригийн ээлжит чуулганаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, урьдчилсан ирүүлсэн нэрсийн дарааллын дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Энэ үеэр  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2024 оны 11-р сард цахилгаан эрчим хүчний тарифыг өртөгт нь ойртуулах шийдвэр гарсан. Ингэснээр 2025 онд 546 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр гарах тооцоолол бий.

Үүнийг яаж зарцуулсан талаар бэ гэвэл, 220 тэрбумыг 2023, 2024, 2025 онд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдэлд, 110 тэрбумыг нүүрсний уурхайнуудаас авч буй эрчм хүчний нүүрсний борлуулалтын үнийг алдагдлыг нөхөхөд 77 тэрбумыг 2023-2024 онд Сонгинохайрхан дүүргийн найман хороонд гэр хорооллын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл хийхэд зарцуулсан.

Эрчим хүчний салбарт хийх ажлууд их байгаа ч санхүүгийн эх үүсвэртээ баригдаж ажил  удаашралтай байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664207
0 эможи

Зочин
2025-06-20 13:54
ЦДҮС ТӨХК тариф нэмэгдсэнээс хойш 1 төгрөгийн ч цалин нэмэгдээгүй шүү. Худлаа ярихаа л больчих. Ажилчид 4 сараас хойш нүдээ чилтэл харж сууна
keyboard_arrow_up