ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигч Л.Золзаяа ₮146 саяын ОРЛОГОТОЙ, ₮1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ

2025 оны 6 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор:

  • Цэнддаваагийн Амартөгс
  • Бадамдоржийн Төгсцэнгэл
  • Лхагвасүрэнгийн Золзаяа нарыг нэр дэвшүүлжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяаг дэвшүүлэх санал оруулсан байна.

Л.Золзаяа нь: 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1995 онд нийслэлийн 45-р дунд сургууль төгссөн. 1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд суралцан төгсөж, эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай,  үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, АТГ-т ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна.

Тэгвэл нэр дэвшигч Л.Золзаяагийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮146 сая
Гэр бүлийн орлого: ₮18 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум  /орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая       
Мал аж ахуй: ₮0 сая     
Газар: ₮21 сая  /Эзэмших-2800м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮83 сая     
Авлага:  ₮0 сая     
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664178
0 эможи

keyboard_arrow_up