Жагсаалтын болоод шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд шинэ Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, дарамт үзүүлж ЭХЭЛЛЭЭ

2025 оны 6 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар засгийн бүтэц, гишүүдээ бүрдүүлэх зуур УИХ-д шинээр сонгогдсон болон жагсаалтаар орж ирсэн 30 гаруй гишүүд нэгдэн өнөөдөр 15 цагаас хойш шинэ Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд байгаа аж.  

Тодруулбал, шаардлагад хуучин сайд хийж байсан гишүүдийг дахин сайдаар томилохгүй байхыг Ерөнхий сайд Г.Занданшатарт албан шаардлага болгон тавьжээ. Гэвч энэ үйлдэл нь хууль зөрчиж буй юм. Учир нь Үндсэн хуулийн 39.4 дүгээр зүйлд Ерөнхий сайдад олгосон сайдуудаа өөрөө томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхэнд нь УИХ-ын гишүүд нь өөрсдөө ийнхүү халдаж байгаа юм. 

Шаардлага хүргүүлсэн гишүүд дунд шинэ танхимд эмэгтэй сайд нарын тоог 2-3-т барих, шинээр сонгогдсон сайд хийж байгаагүй гишүүдээсээ кабинетаа бүрдүүл гэсэн агуулгыг хүргүүлжээ. 

Хамгийн сонирхолтой нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт хоёр удаа Соёлын сайдаар ажилласан Ч.Номин хүртэл нэгдсэн байв. Түүний хувьд дараагийн засагт багтах боломжгүй гэдгийг урьдчилан хэлсэн аж. Шаардлага хүргүүлсэн гишүүдийн дийлэнх нь Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын фракц, дэмжигчид  байгаа юм.

УИХ-д хууль зөрчиж гишүүн болсон Э.Болормаа нь Л.Оюун-Эрдэнийн засгийн үед нэг сайд 2-3 удаа томилогдоход дуугаараагүй мөртлөө шинээр сонгогдсон Ерөнхий сайдад "дарамт, шахалт" үзүүлж ийнхүү шаардлагад нэгдсэн байв. 

Улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ үед "тооноор" орж ирсэн гишүүд шинэ Ерөнхий сайдад шахалт үзүүлэн, сандал суудлын төлөө "байкот" хийж байгаад иргэд, олон нийт цахим орчинд шүүмжлэлтэй хандаж буй.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664054
1 эможи

Батсуурь
2025-06-14 21:14
Энэ залуусын буруу бишээ үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэний буруу гэж байхгүй Удаа дараалан сайд хийж Улс орны хөгжилийг зогсонги байдалд оруулж буй хэсэг нөхөд дархлагдсан юм шиг сайдын сэнтийд суухаа болимоор юм Идэж ууж,цавчаа хийж төрийн санг цөлмөсөн нөхдөд хатуу шаардлага тавьсан залуусын буруу бишээ .,?!!!!!
Зочин
2025-06-14 18:04
126 болгосныхоо горын эдлэж бөйх шив УИХ эх толгой эмх замбараа гэж алга.Монгол улс сүйрдэг сүйрчээ Өр зээлээ хар,улсынхаа эдийн засгийг хар, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсөлтийг хар,татвар хураамжаа хар, авилга хулгайгаа хар Болж байгаа юм байна уу
Зочин
2025-06-14 10:45
Өөрсдөө ч юу ч хийдэггүй, бусдыг ажил хийлгэдэггүйэнэ хүмүүсийг сонгосон ард түмэн эргүүлээд татаа. Бүр үндсэн хуулиар олгогдсон архэд халдаж улс таг үогсчихоод байхад сандал ширээ бодож явдаг.
Зочин
2025-06-14 09:03
МАН намын даргыг яаралтай сольж, энэ хуухэлдэйнуудээ эргуулэн татаж, цэвэршихгуй бол хол явахгуйдээ!!!
Зочин
2025-06-13 20:19
МАНын энэ хэдэн чацгийг хэн сонгосон жагсаалт гэдэг булайгаар төрд шургалсан гөлөгнүүдийг шоронд нь явуул гудамжинд буцааж гарга. ховдын хахууль авсан авгай юуны ч сайд билээ нагнайсан хар авгай гэх мэт бузаруудыг МАНгарууд гаргаж ирсэнээс өөр хэн ч гаргаж ирээгүй хэнд ё хэрэггүй хогнууд
Зочин
2025-06-13 19:44
Ерөнхий сайд сайд нараа сонгох солих хуулиар олгогдсон эрхтэй.Хашир туршлагатай е.сайдад ямар ч дарамт үйлчлэхгүй.Өөрөө зөв хүмүүсээ сонгоно гэдэгт итгэлтэй бн.
Иргэн
2025-06-13 19:32
Зөв хучин Саид хииж бастан жавхалан батцэцэг энхамгалан энхбаяр бямбацогт мэтин хүмүүс хэрэггүи
Санаа зовиногч нэгэн
2025-06-13 18:58
Солиорсон новшнууд вэ Аливаад туршлага хамгийн чухал. ЕС та кабинетаа боломж бүхий байгуулаарай
иргэн
2025-06-13 18:04
угаасаа Төр, УИХ , Ерөнхийлөгч нь хүртэл Хууль завхаруулдаг шд,,,,энэнд нээх гайхаад байх зүйл биш, УИХ-д л гэхэд Ял авч Шоронд орсон, мөн 3н шатны Шүүхээр ял авсан Гишүүд байж л байна,
Г. Чимгээ
2025-06-13 17:46
Саналыг сонсоход илүүдэхгүй.
Зочин
2025-06-13 17:23
Зөв ш дээ. Залуучуудаа сонс. Урвагч, уранаар монголыг зарсан, увайгүй Учралаас авахуулаад хуучин сайд нарыг засгаас хөөх хэрэгтэй.
keyboard_arrow_up