Санал ирээгүй байхад сайдын суудлаас татгалзсан Б.Баярбаатар ₮990 саяын 3 ОРОН СУУЦ, ₮440 саяын үнэлгээтэй 2 МАШИНТАЙ
УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Надад сайдын суудал санал болговол би ТАТГАЛЗАНА" гэж санал ирээгүй байхад сайдын суудлаас татгалзахаа мэдэгдээд буй.
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд төдийлөн танил бус Б.Баярбаатар нь Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан нэгэн. Өөрөөр хэлбэл, хөшигний цаана МАН-ын хамаг зүйлийг хийдэг нэгэн гэхэд болно.
1998 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р дунд сургуулийг дүүргэж, 2003 онд Шихихутаг их сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшиж, 2013 онд “Шихихутаг” их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2022 онд МУИС-д улс төрийн судлалаар докторын зэрэг хамгаалжээ.
Тэгвэл сайд болохгүй гэдгээ мэдэгдэж буй УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮214 сая
Гэр бүлийн орлого: ₮79 сая
Орон сууц барилга байгууламж: ₮990 сая /Орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮440 сая / Lexus 570, Nissan Patrol маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮489 сая /Үхэр-8, Хурдан удмын адуу-7, Хонь-430, Адуу-13/
Газар: ₮24 саяын үнэлгээтэй нийт 3 газартай
- Эзэмших-331м2-1,
- Эзэмших-607м2-1,
- Эзэмших-750м2-1
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮100 сая
Хадгаламж: ₮262 сая
Авлага: ₮0 тэрбум
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









