Г.Занданшатар: Ирэх долоо хоногт төсвийн тодотгол өргөн барина
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар "Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байна.
Төсвийн зардлыг 2.3 их наядаар бууруулахгүй бол төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасарч байна. Зайлшгүй тодотгол хийхээс өөр аргагүй болсон. Төсвийн тодотгол бол төсвийн хэмнэлтийн тодотгол болно.
Зээлийн хүүг бууруулах стратегийг бид хэрэгжүүлээд жилийн 6-8 хувь руу дөхүүлж байсан. Харамсалтай нь гадаад нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн хүүг бууруулах бололцоог олгохгүй байна. Өнөөдөр Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа юм билээ. Тиймээс Монголбанктай хамтарч зээлийг хүү бууруулах асуудлыг төсвийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ." гэв.









