Ц.Сандаг-Очир: Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх тал дээр ажиллаж байсан хүн. Энэ ажлаа эрчимтэй хийх ёстой

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр /2025.06.12/ 12.00 цагт эхэлж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Миний бие нэр дэвшигч Г.Тэмүүлэнг дэмжсэн хүний нэг. МАН дотоод ардчилалтай, дараа дараагийн боловсон хүчин байгаа гэдгийг илэрхийлэхийг хүссэн. Шинэ Засгийн газрыг тогтвортой байлгах тал дээр дэмжиж ажиллана. Г.Занданшатар дарга Ерөнхий сайд болбол олон давуу тал гарах байх. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх тал дээр ажиллаж байсан хүн. Та энэ ажлаа эрчимтэй хийх ёстой. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байна. Хэт уул уурхайг шүтсэн эдийн засаг хэзээ нэгэн цагт дуусна. Гадагшаа урсаж байгаа валютыг дотооддоо шингээж, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664018
0 эможи

keyboard_arrow_up