УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний бодлого хариуцсан ТНБД-ын орлогч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа
2025 оны 6 сарын 10
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл Унгар Улсын Засгийн газрын Үндэсний бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг өнөөдөр /2025.06.06/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ амжилттай болж байгааг дурдаад цаашид соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах, хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански байлцав гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663989
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс