Ц.Сандаг-Очир : Парламент дахь улстөрийн намуудтай ойлголцохгүй бол шинэ Ерөнхий сайд цааш явахад хэцүү

2025 оны 6 сарын 09

Arslan.mn

МАН-ын Бага хурал 11:00 цагаас эхлэх бөгөөд гишүүд Тусгаар тогтнолын ордонд цуглаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Ерөнхий сайд эхлээд нам дотроо дараа нь парламентад суудалтай намуудтай учраа ололцдог хүн байх ёстой. Тэгээд эдийн засгийн хүнд нөхцөлийг даваад гарах хэрэгтэй. Эхний ээлжид төсвийн тодотгол өргөн барих байх. Экспорт, төсвийн орлого, валютын нөөцийг нэмэгдүүлэх, урд, хойд хөрштэйгөө хэл амаа ололцдог байх, томоохон төслүүдийг таслахгүй авч явах нь чухал. 

Төрийн гурван өндөрлөг, Бага хурлын УЗ-ийн гишүүд, УИХ-ын гишүүд, кабинетын гишүүдийнхээ итгэлийг хүлээсэн байх хэрэгтэй. Парламентад суудалтай намуудтай учраа олж байж Засгийн газар тогтвортой байна. Дангаараа явна гэвэл маш хүнд байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663942
0 эможи

keyboard_arrow_up