ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ₮855 сая 4 ОРОН СУУЦТАЙ, ₮70 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ

2025 оны 5 сарын 19

Arslan.mn

"Огцрох амархан" жагсаал Төв талбайд үргэлжилсээр байна. Энэ үеэр иргэд огцруулах шаардлагад гарын үсэг цуглуулж буй. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гарын үсэг зурсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Монголын алт МАК” ХХК-д инженер, менежер, газрын захирлаар 12 жил ажилласан намтартай. Харин “Монголын алт МАК” ХХК-ийн тухайд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайт, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суварга гэх стратегийн хоёр том ордыг эзэмшдэг юм.

Тэгвэл ХҮН намаас сонгогдсон , УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮78 сая
Гэр бүлийн орлого: ₮10 сая
Орон сууц барилга байгууламж: ₮855 сая /орон сууц-2, Амины орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮42 сая /Land Rover, Range Rover, Toyota RAV 4 нийт хоёр машинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮70 сая /Эзэмших-699м2, Өмчлөх-332м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮13 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Дашрамд дурдахад,  өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар “MCS”-ээс ХҮН намд 1.0 тэрбум төгрөгийн хандив өгсөн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663498
1 эможи

арибө
2025-05-19 21:25
бас л хулгар бн
Зочин
2025-05-19 16:12
Хөрөнгөө булаалдсан бүлэглэлүүдийн дайнд жирийгээд ард түмнийг битгий татан оролцуул
Даваацэрэн Гэндээхүү
2025-05-19 15:10
Энэ ямар худалч сайт вэ? Энэ Ж.Золжаргал маань МАК-миний удирдлагад ажиллаж байсан. Ямар юмных нь 4 орон сууц байхав лээ!
keyboard_arrow_up