Ж.Бат-Эрдэнэ: Гурилын үйлдвэрүүд төрөөс бүхий л ДЭМЖЛЭГ авч ирсэн. Гэтэл үнэ нэмээд, МОНОПОЛ бий болчихсон

2025 оны 5 сарын 16

Arslan.mn

Гурил, улаанбуудайнд импортын татвар тогтоох хуулийн төслийг УИХ дэмжсэнгүй, Засгийн газарт буцаалаа. Ийнхүү Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадсангүй уналаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Гурилын үйлдвэрүүдэд МОНОПОЛ байгаа. Яагаад 32 гурилын үйлдвэр байснаас одоо 5-6 үйлдвэр ажиллаад байгаа юм.  Гурилын үйлдвэрүүд төрөөс бүхий л ДЭМЖЛЭГ авч ирсэн. Гэтэл үнэ нэмээд, МОНОПОЛ бий болчихсон.  Сайд нь хариуцлага хүлээх ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663466
1 эможи

keyboard_arrow_up