Д.Амарбаясгалан: Сайд нар аа, жаахан ухамсартай бай л даа. Хүндэтгээд асуудлыг нь ойлгоод байхад давраад байх юм

2025 оны 5 сарын 15

Arslan.mn

Сайд нарыг чуулганы танхимд орж ирэхгүй, гишүүдийн асуултад хариулахгүй байгааг шүүмжилж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Сайд нар аа, жаахан ухамсартай бай л даа. Чуулганы хуралдаанд заваараа орж ирж хариулт өгөөд байгаа шүү. Энэ бол гишүүдийн шүүмжлээд буй, шаардлага тавьж, шахалт үзүүлж буй нэг зүйл. Хүн хүндэтгэлтэй хандвал хэн ч эргээд хүндэтгэнэ. Хүндэтгээд асуудлыг нь ойлгоод байхад давраад байх юм. Хэн ч араа шүдээ үзүүлж чадна. Гэхдээ төрийн ажил тэгж явах зохимжгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтөө хэлэлцэж байхад сайд нар суухыг шаардсан шүү дээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663439
1 эможи

keyboard_arrow_up