О.Амгаланбаатар: Наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл санаачилсан

2025 оны 5 сарын 15

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндэсний их баяр наадмаар 10 өдөр амардаг болох тухай хуулийн төслийг санаачилжээ. 

Тэрбээр энэ тухайгаа: "Монголын ард түмний баяр наадам жилд ганцхан удаа болдог. Энэ баяр наадмаар Монголын ард түмэн бүгдээрээ баярлаж цэнгэж, энэ дээр бүх хүний оролцоо хангагдаж байх ёстой. 

Харамсалтай нь Монголын Үндэсний их баяр наадам сүүлийн 20 жилд хавтгайрч цөөн хэдэн боломжтой уяач, бөхчүүдийн баяр наадам болсон. Мөн сүүлийн 10 жилд сумын баяр наадам үзэгчгүй болсон. 

Тэр утгаараа энэ баяр наадам маань Монголын ард түмний баяр биш болж утга агуулга нь алдагдсан. 
Тийм учраас бид Үндэсний их баяр наадмаа тэмдэглэвэл тэмдэглэсэн шиг тэмдэглэх хэрэгтэй. Мөн нөгөөтэйгүүр энэ баяр бол Монгол туургатны баяр. 

Энэ үүднээсээ бид энэ баяр наадамдаа ач холбогдол өгч Монгол туургатны баяраа заавал хийж байх ёстой. Үүний зэрэгцээ Монгол үндэсний уламжлал болсон эрийн гурван наадмаа сэргээх хэрэгтэй. 

Тэгээд Үндэсний баяр наадам маань 7-сарын 10-наас шүдлэн нас уралдаад эхэлдэг. Гэтэл 7-сарын 10 ажлын өдөр байдаг. Ингээд 10, 11, 12 гээд дараа нь уяачдын наадам болдог. 

Тэгээд хүмүүсийн дийлэнх нь хөдөө гадаа явж бараг ажилласан ажиллаагүй хоёрын хооронд 10 хоног болчихдог. 

Тийм учраас үүнийг бүр албажуулж 10 хоног амардаг болох хэрэгтэй. Тэр утгаараа Цагаан сар, Үндэсний их баяр наадмаараа амарсан шиг амардаг байя гэдэг агуулгаар би энэ 10 өдөр амардаг болох тухай хуулийг санаачилсан” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663425
1 эможи

Зочин
2025-05-15 11:21
Энэ гэмтэй хүн яагаад их хуралд сонгогдов 4 хоног байхад хаваасиг
Зочин
2025-05-15 09:40
энэ үхэрт энэнээс өөр хууль санаачлах ухаан хүрэхгүй л дээ
keyboard_arrow_up