ТАЗ-ийн гишүүнд Б.Төгсцэнгэл, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нар нэр дэвшжээ
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс өчигдөр /2025.05.12/ ээлжит хуралдаанаа хийжээ.
Сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах шаардлага хангасан оролцогчидтой “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын хүрээнд ярилцлага хийсэн байна.
Тус комисс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн зургаан иргэний материал, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн лавлагаа, мэдээлэлтэй танилцаж, шаардлага хангаж байгаа эсэхийг хянан үзээд, оролцогч Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
Тэгвэл ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигч Б.Төгсцэнгэл, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нарын ХОМ-ийг танилцуулж байна.
- Нэр дэвшигч Б.Төгсцэнгэл УИХ-ын Тамгын дарга Б.Баасандорж өөрийн хүн гэгдэх бөгөөд одоо УИХ-ын Тамгын газар ажиллаж буй.
Түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮61 сая
Гэр бүлийн орлого: ₮300 сая
Орон сууц барилга байгууламж: ₮80 сая /орон сууц /
Тээврийн хэрэгсэл: ₮55 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 470/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮5 сая /Эзэмших-626м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: ₮10 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
- Нэр дэвшигч Л.Санжрагчаа нь ШЕЗ-ийн Захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.
Түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮52 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮71 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮29 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Harrier, Жижиг оврын ачааны машин,Mitsubishi, TREDIA/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮10 сая /Эзэмших-700м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: ₮18 сая
Авлага: ₮23 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
- Нэр дэвшигч Х.Ган-Очир нь Барилга, хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан.
Түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮42 сая
Гэр бүлийн орлого: ₮47 сая
Орон сууц барилга байгууламж: ₮156 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮35 сая /Суудлын жижиг машин,Ford, Escape/
Мал аж ахуй: ₮38 сая /Сайн үүлдрийн үхэр-34, Ямаа-30, Адуу-1, Адуу-2/
Газар: ₮33 сая / Эзэмших-1000м2-1, Эзэмших-701м2-1, Эзэмших-210 м2-1 нийт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮6 сая
Хадгаламж: ₮30 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮20 сая гэж мэдүүлжээ.
- Нэр дэвшигч Д.Баатарсайхан ньТөрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан.
Түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮89 сая
Гэр бүлийн орлого: ₮44 сая
Орон сууц барилга байгууламж: ₮298 сая /орон сууц-1, авто зогсоол-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮21 сая /Суудлын жижиг машин,Toyota, Prius/
Мал аж ахуй: ₮0сая
Газар: ₮20 сая / Эзэмших-0.07га-1, Өмчлөх-0.07га-3 нийт дөрвөн газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3 сая
Хадгаламж: ₮1 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
- Нэр дэвшигч Ц.Амартөгс ньТөрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан.
Түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮84 сая
Гэр бүлийн орлого: ₮229 сая
Орон сууц барилга байгууламж: ₮566 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая /Суудлын жижиг машин,Mercedes Benz, G350/
Мал аж ахуй: ₮15 сая /Хурдан удмын адуу-2/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮65 сая
Хадгаламж: ₮98 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮208 сая гэж мэдүүлжээ.









