“LEXUS-600“ машиныг унаж үзээгүй Н.Номтойбаяр ₮3,4 тэрбумын үнэлгээтэй 16 МАШИНТАЙ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр төсөвт тодотгол хийх асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр, "Ний нуугүй хэлэхэд, би боломжтой ч гэсэн LEXUS-600 машиныг унаж үзээгүй. Гэтэл төр LEXUS-700-г хэд хэдээр нь худалдаж авч байна. Төрийн урсгал зардлыг танахгүй бол болохгүй байна. Үүнийгээ даруй хийе." гэж мэдэгдсэн.
Тэгвэл “LEXUS-600“ машиныг унаж үзээгүй Н.Номтойбаярын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮2 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Үйлчилгээний зориулалттай оффис-1, Дуусаагүй барилга -1/
Тээврийн хэрэгсэл: ₮3,4 тэрбум
- Suzuki, Grand vitara,
- Mercedes Benz, MERS
- ,Mercedes Benz, ACTROS-4150K
- Mercedes Benz, UNIMOG-1300
- Mercedes Benz, UNIMOG-1300
- Mercedes Benz, ACTROS-4150K
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, G350
- Mercedes Benz, 450
- Mercedes Benz, UNIMOG-1300
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, GLE 400
- Mitsubishi, TREDIA
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, ACTROS-4150K
- Land Rover, Range Rover
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0сая
Хадгаламж: ₮100 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









