Б.Жаргалан: Гурван яам дамнаад ТНБД хийчихсэн хүнийг туршлагатай гээд л магтаад байх юм

2025 оны 5 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "УИХ-ын гишүүдийг хайрцгаасаа гарахыг хүсье.

Гурван яам дамнаад ТНБД хийчихсэн хүнийг туршлагатай гээд л магтаад байх юм. Хэд хэдэн яам дамжаад төрийн нарийн бичгийн дарга хийсэн, төрийн албанд олон жил ажилласан гэдэг чинь бараг сөрөг үзүүлэлт болоод байна.

Өнгөрсөн гучин жилийн алдааг бид засах гэж байгаа биз дээ. Бидэнд шинэ санаа, шинэ арга барил, асуудлыг өөр өнцгөөр хардаг боловсон хүчин хэрэгтэй. Мэргэшсэн, хяналтын маш чухал албан тушаал дээр мэргэжлийн бус хүн томилох гэж байна. УИХ-ын гишүүд бид нэгэнт тангараг өргөсөн л бол иргэдийнхээ төлөө ажиллаж эх орныхоо төлөө бодлого гаргах ёстой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663318
1 эможи

Зочин
2025-05-08 15:58
МАН шилдэг боловсон хүчнээр дүүрэн хулгайч АНын хэрүүлч гишүүд шиг биш Жаргалан та гудамжны авгай шиг харагдлаа
зочин
2025-05-08 15:24
супер хүн юм биш үү мэдэхгүй юм байхгүй чадахгүй юм байхгүй кккк
Зочин
2025-05-08 14:49
МАН д боловсон хүчин байхгүй байгаагийн нотолгоо
keyboard_arrow_up