Д.Ганбат: Улсын 20-30 тэрбумыг зарцуулсан Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа ХАА-н кластер төсөлд аудит оруулаад өгөөч
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр улс орны нөхцөл байдал хүнд байгаа. УИХ-аас томилогддог байгууллагуудаа сонсгол хийгээд шат дараатай томилох нь зөв.
Өнөөдөр төр данхайсан байдлыг харахад аудитын хийх ажил их байна. Аудитын бүтэц, ажиллах байдал ямар байгаа вэ. Та хамгийн эхэнд юун дээр анхаарч ажиллах гэж байна вэ. Хөдөө аж ахуйн кластер төсөл манай Баянхонгор аймагт хэрэгжээд санхүүжилт нь дууссан. Энэ дээр аудит оруулахын хүсэж байна. Төслийн хүрээнд мах ногооны зоорь, ингэний сүүний үйлдвэр, тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсон байх ёстой. Улсын 20,30 тэрбум төгрөгийг сүүлийн 5,6 жилд зарцуулсан. Үүний үр дүн, хэрэгжиж байгаа ажил ямар байгааг аудит хийх ёстой." гэв.









