Ж.Алдаржавхлан: “Удирдлагын академи“-ийн захирал нь сард 56 сая төгрөгийн цалин авч байна. Аудитын шалгалт оруулж өгөөч

2025 оны 5 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан " Би Аудитын өмнөх даргад хүсэлт өгөөд шийдүүлж чадаагүй явж байна. Энэ "Удирдлагын академи" гэж статус нь ойлгомжгүй байгууллага байдаг юм. Нэг харахад сургууль ч юм шиг. Нөгөө харахад төрийн өмчит компани ч юм шиг. Нэг гараараа оюутнуудаас төлбөр авдаг. Нөгөө гараараа улсын төсвөөс татаас авдаг байгууллага бий. Энэ байгууллагын статусыг нэг тийш нь болгож өгөөч ээ, аудитын үйл ажиллагаа явуул өгөөч ээ гэсэн хүсэлтийг өмнөх удирдлагад тавьсан. Айсан уу, яасан нь мэдэгдэхгүй алга болсон.

Учир нь тэр байгууллага санхүүгийн томоохон зөрчилд орсон гэсэн мэдээллийг доторх ажилтан, алба хаагчид нь байнга хэлж байгаа. Захирал нь сард 56 сая төгрөгийн цалин авч байна. Төсвийн сахилга батыг маш ихээр зөрчсөн ийм асуудал үүссэн.

Тийм учраас та очоод, Үндэсний аудитын газраас Удирдлагын академи гэдэг байгууллагын статусын асуудалд нэг аудит хийж өгөөч.

Ер нь төрийн албаныхныг мэргэшүүлэх гэж байгаа юм бол заавал дарга нараар дамжаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Нэр нь хүртэл удирдлагын гэх. Зөвхөн дарга нарт зориулсан академи байна.

Нэг бол төрийн албаныхныг мэргэшүүлэх академи болох ёстой. Эсвэл өөрийнхөө сургалтын төлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг МУИС шиг сургууль байх ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663313
1 эможи

Удирдлагын академи

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up