Б.Бат-Эрдэнэ: Хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байна

2025 оны 5 сарын 08

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ " Жил бүр л аудитын дүгнэлт гардаг. Гэхдээ хэрэгжихгүй байгаатай холбоотой асуудлууд л байсаар. Яагаад хэрэгжихгүй байгаа вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой байна. Аудитын байгууллага хатуу арга хэмжээ авахгүй байгаа болохоор л дараа жилүүдэд нь энэ алдаа дутагдал давтагдаж байна.  Давтагдаад байгаа учраас Монгол Улсын сан хөмрөг, тогтолцоо, санхүү, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байна.  Хуулийн хулгай гэдэгтэй адилхан хулгай үргэлжилсээр л байна. Хатуу арга хэмжээ авч явсан бол сангуудын асуудал тухайн үедээ зогсчих боломжтой байсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663312
0 эможи

keyboard_arrow_up