П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээд байгаа зүйл байхгүй

2025 оны 5 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн дүүргүүдийг 14 хот болгох асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.

Тэрбээр "  6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг нэг жилээр хойшлуулсан. Би хотыг 14 хувааж тоглоод байгаа зүйлгүй. Орон нутагт сонгуулийн тойргийг усалж байдаг улстөрчдийн сонирхол Улаанбаатар хотыг 14 хуваахыг хүсэхгүй байгаа гэдгийг шулуухан хэлье.

Нийслэлийн Засаг дарга гэдэг ганцхан этгээдэд байгаа эрх мэдлийг задлах гэж 14 хоттой болж байгаа. Хог ачъя гэсэн ч Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдэгддэг байсан. Үүнийг задалж, иргэддээ ойртуулъя гэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга том зургаараа асуудлуудаа шийднэ. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шийддэг асуудлуудын эрх мэдлийг доош нь задална." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663265
1 эможи

зочин
2025-05-07 08:32
дүүргийн засаг дарга нарт эрх мэдлийн өгөөч, тэгээгүйгээс болж ийм асуудал гарч байгаа юм. хотын дага хамаг эрх мэдлээ өөр дээрээ авчихаад даахгүй нохой булуу хураана гэгчээр ийм байдалд хүч байна. дээр нь сонгуулийн далд бодлого байгаа шүү. ухаж ойлгох хэрэгтэй.
Зочин
2025-05-06 22:07
Тев талбайгаа хог новшноос цэвэрлээчээ!!! Гутмаар заваан юм. Орилж чарласан мотоциклийн дуунд дулийрэхнээ!!!
keyboard_arrow_up