Д.Амарбаясгалан: Ардчилсан намын гишүүдэд 5 минут өгье, хэндээ эрхлээд байгаа юм

2025 оны 5 сарын 01

Arslan.mn

УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Ардчилсан намын гишүүд завсарлага авсан. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйхыг шаардаж байсан юм.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлсэнтэй холбогдуулж, УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл дээр завсарлага авахгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсэн.  Хүний эрхийн чухал асуудал хэлэлцэж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүдийг орж ир.

Гишүүд хэнд ээ эрхлээд байгаа юм. Танхим дотор хэрүүл хийж сууж байхаар ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар хэлэлцээд сууж байх хэрэгтэй. Ардчилсан намын гишүүдэд таван минут өгье. 

УИХ -ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүний юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн хоорондоо ойлголцоогүй, бие биенээ эмзэглүүлэх үг хэлсний төлөө гацаж саатаж байдаг зүйл биш.  

Би өглөө завсарлага өгөхдөө ч тодорхой хэлсэн. Завсарлагыг өгөхдөө хэн нэгэн уучлал гуйх, гүйхгүйтэй холбоотой асуудал огт яригдаагүй. Дэгийн тухай хуулиараа, УИХ -ын тухай хуулиараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, засварлага авдаг, хэлэлцэж байгаа асуудлтай холбогдуулж завсарлага авсан. Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, АН, ХҮН нам хооронд үл ойлголцол улс төрийн асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулахаар гарын үсэг зурцгаасан зөвлөл хоорондоо уулзаж, асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гуньсан туньсан байдалтайгаар төрийн ажлыг гацааж болохгүй. Энд төрийн ажил явж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663196
1 эможи

Зочин
2025-05-02 17:21
Баярмаад буруу огох хэрэггуй. Унэн юмыг бодитойгоор асуусан.данх ер. Сайд ын албан тушаалыг. Дорж хандын гадны шашнаар санхуужуулж энхболдоос булааж аваад их хуралын танхимаас хунийг доромжилох эрхийг хэн огсон юм . АмарбаСгалан гишуудээ хамгаалах естой байтал хэнд эрхэлж байгаа гэж хэлээд оорийнхоо авгай хуухдийг загнаж байгаа юм шиг..хун доромжилох хуультай шуу.....
ДТ
2025-05-02 10:18
АН ын хөхдүүдээ ичэж зовохоо мэдэхээ болсон хүтүүс бэ Та нар ард түтний отхоос сонгогдсон гиишүүд билүү Тэр Баярмаа чи ийт хөгийн юмаар гишүүдийг талцуулж улс төр хийж байгааг хархад ямар өчүүхэн хүн бэ гэдэг нь харагдаж байна Харин та хэд ард түмнээс уучлалт гуу аль эсвэл хуралдаа сууж улс орныхоо төлөө ажиллаач бүүр дэндэж байна аа нэг бол сайн дураараа УИХ гишүүнээсээ татгалзаач
Эсрэг үзэлтэн
2025-05-02 09:01
АНын хурал хаясан гишүүд муухай харагдаж байна та нарт ард түмэн дургүй байгаа
DR. ADITY
2025-05-01 21:39
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2025-05-01 21:39
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
МОНГОЛ ХҮН
2025-05-01 17:05
Монголын ард түмний язгуур эрх ашгийн эсрэг том хулгайч эздийнхээ захиалгаар орилдог жудаггүй Бавармааг эргүүлэн татаж байх ёстой газар нь аваачих хэрэгтэй байна, Цогтгэрэлээ чи үнэхээр муухай харагдаж байна шүү
keyboard_arrow_up