Д.Амарбаясгалан: Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг давж гарч байж УЛСТӨРЧ болдог

2025 оны 5 сарын 01

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.05.01/ 10.00 цагт эхэллээ.

Нийт 72 гишүүн хуралдаанд оролцож, нийт гишүүдийн 57.1 хувьтай ирц бүрдсэн байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан " УИХ, Засгийн газрын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаж байх учиртай. УИХ дээр мэтгэлцэх, маргалдах олон зүйлс өмнө нь гарч байсан. Цаашдаа ч гарах байх. Гэхдээ харилцан хүндэтгэлтэй байж, төрийн ажлыг явуулах зарчим дээр суурилж, ажлыг явуулах ёстой.

УИХ-ын гишүүдээс үе үе гомдлууд ирдэг. Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуусан асуултад хариулт өгч байгаа албан тушаалтан оновчтой хариулт өгөхгүй байна, тойруулж байна. Буруу зөрүү хариулж байна. Мөн нөгөө талаас УИХ-ын гишүүдийн асуулт нь мэргэжлийн, оновчтой, зарчимтай байх ёстой.

УИХ ард түмнээс сонгогдсон бага ард түмний үүргийг гүйцэтгэж төлөөлж байгаа институт. Тэр утгаараа бүх асуудалд хариуцлагатай хандах ёстой. Аливаа байдлаар асуудалд субьектив хандахгүй байхыг гишүүд анхаарлаа авч ажиллах нь зүйтэй.

Энэ мэт асуудлаас үүдэлтэйгээр УИХ дээр хэлэлцэх асуудалд саад учирч, төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж болохгүй.

УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Улс төрийн ажил олон хэлбэрээр явагддаг. Гүтгэх, доромжлуулах гээд олон нөхцөл байдлыг улс төрч хүн туулдаг. 

Ийм нөхцөлийг давсан хүн улс төрч болдог шүү." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663183
0 эможи

Зочин
2025-05-02 10:10
Енеегийн Улс терч гэгчид менге, енге, худал хэлэх авьяас, задар самуунаар л алдартай хумуус штээ!!! Гутмаар!
Зочин.
2025-05-01 11:18
Уг нь ардчилсан намын бүлгийн дарга Цоггэрэлийг овоо шудрага юмуу гэж боддог байлаа. Энэ том кампонийг удирдаж өдий зэрэгт хүргэсэн юм үзэж, тэвчээр, үг дааж, ямар ба зүйлийн эв дүй олж сурсан хүн байх гэж бодтол, юу вэ энийг одоо Баярмаагийн дарамтанд цаашлаад Баярмаагийн нууц ноётоны дарамтанд орж бгаа нь ил боллоо. Амарбаясгалан гийн оршил үг үнэн энэ зэргийн доромжилол ч гэхийм уу, хатуу үг сонсох чадвар тэвчээр байх ёстой. Гэтэл зүгээр үгийн өөгөөр үг хийж баахан шоудлаа. Ичмээр улс төрч болох чадвар, тэвчээрийн өчүүхэн хэсэг алга гэж Баярмааг дүгнэлээ. Эсвэл заавал ингээд хэл ам хий гэсэн даалгавартай зориудаар орж ирсэн ЖАГСААЛТ- ын хүн юм болов уу гэдэг сэтгэгдэл төрлөө.
keyboard_arrow_up