С.Бямбацогт сайд аа, татвар төлөгчийн мөнгөөр хийх ажил чинь өөрсдийгөө рекламдах биш, улс орноо хөгжүүлэх юм шүү…

2025 оны 4 сарын 28

Arslan.mn

Сүүлийн үед сошиал орчинд УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хоорондоо хэн нь илүү гоё рийл, өөрсдийгөө зөвтгөх контент хийж, тэр нь  хамгийн өндөр хандалт авч байгаагаар өрсөлдөх PR хэрээс хэтэрлээ.

Тэдний урт цувааг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт үргэлжлүүлж, “Бямбын урилга” нэртэй өөрийн нэвтрүүлэгтэй болж, залуу гишүүдтэй хүртэл “буу халж”, сайд хөтлөгчийн ажил хийдэг болов.

Үндсэн үүргээ мартсан УИХ-ын гишүүн, сайд С.Бямбацогт намрын чуулганд 78.8 хувийн ирцтэй, 214 минутын хоцролттой нь бүртгэгджээ.

Гэвч түүний үндсэн үүрэг бол батлан хамгаалах салбар болон тойргийн иргэдийнхээ асуудлыг УИХ-д уламжлах үүрэгтэй, бодлого тодорхойлох явдал биш гэж үү?

Жил бүр хугацаат цэрэг амиа алдаж цэрэгт татагдаж буй залуусын асуудал нь салбарын хэмжээнд хөндөгдөж буй энэ үед салбарын сайд нь хөтлөгч болж, нэвтрүүлэг бэлтгэж явах нь зохистой үйлдэл мөн үү.

С.Бямбацогт сайд аа, татвар төлөгчийн мөнгөөр хийх ажил чинь өөрсдийгөө рекламдах биш, улс орноо хөгжүүлэх юм  шүү…

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663085
0 эможи

Зочин
2025-04-28 18:18
Иргэд бид ийм эргүүнүүдэд хууртаж сонгоод л байх юм даа
keyboard_arrow_up