Долларын ханш 3600 дөхөж, худалдаа эрхлэгчид элгээрээ хэвтэх нь Монголбанкны зорилго уу
Сүүлийн өдрүүдэд ам.доллар, евро, юаны ханш урьд өмнө өсөж байгаагүйгээрээ тэнгэрт хадав.
2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн ханшаар ам.доллар 3589, евро 4105, юан 494.8 болж өсөн монгол төгрөгийн ханш сулраад байна. Улс орны эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон байгааг худалдаа, бизнес эрхлэгчид хэлж буй.
Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ханшны өсөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах нь битгий хэл нэг сайдын газрын дарга шиг хараат ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шүүмжилсэн. Монголбанкны газрын захирал, дарга нар сарын 5-10 хүртэлх сая төгрөгийн цалинтай ч хараат бусаар төв банкны бодлогыг барьж ажилладаггүй. УИХ нь ч, Засгийн газар нь ч ам.долларын өсөлт, төгрөгийн ханшны уналтын эсрэг ямар ч хариу авахгүй байгаа нь худалдаа, бизнес эрхлэгчдээ элгээрээ хэвтээд, дампуураг гээд орхихтой ямар ч ялгаа алга.
Эрх баригч намын дарга, сайдгүй үйлчилсэн Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өнөөдөр ямар ч хариуцлага хүлээхгүй, сангийн яамны кассын машин шиг ажиллаж байгааг УИХ-ын гишүүд удаа дараа шүүмжилсээр байна.
Улс төр, танил талынхаа сүлжээгээр төрийн байгууллагуудад өндөр цалин авч, зөөлөн суудалд тухладаг дарга нарт энгийн иргэдийн амьдрал, бизнес эрхлэгчдийн асуудал хамаагүй бололтой. Төв банк нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон энэ цаг үед улс орны эдийн засаг элгээрээ хэвтэхэд гайхах зүйл алга.









