Э.Батшугар: Иргэд олон аппликейшнээр зэрэг зээл авах БОЛОМЖГҮЙ болно
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Батшугар "Хар жагсаалт гэдэг зүйл алга болно. 6 жилээр санхүүгийн ял үүрүүлдэг зүйл байхгүй болно гэж ойлгож болно. Харин мэдээдлэл нь 5 жилээр хадгалагдана. Гэхдээ энэ хар жагсаалт биш. Үүгээр дамжуулаад банк болон ББСБ-ууд онооны системээр үнэлээд зээл олгоно. Тэр онооны систем нь бодит горимоор явна.
Өнөөдөр бодит амьдрал дээр иргэд 2,3 аппликейшнээс зэрэг зээлд аваад үүгээр дамжуулж санхүүгийн дампууралд орох түвшинд оччихоод байгаа.
Эргэж төлж чадахгүй, орлого, зарлагын хувь нь хүрэхгүй байна. Тэгэхээр онооны системд орсноор олон аппликейшнээр зэрэг зээл авах бололцоо хумигдана. Ямар ямар зээлтэй бэ гэдэг нь шууд харагддаг болно." гэв.









