Н.Батшугар: “Хар жагсаалт“ гэсэн зүйл байхгүй болно. Иргэн зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлийн оноо буурна

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Зээлээ хугацаа хэтрүүлэн төлсөн иргэд "хар жагсаалт"-д орж, 6 жилийн турш санхүүгийн үйлчилгээнд хязгаарлагддаг байдал цаашид байхгүй болох нь. Бид гарч чадах уу" гэв.

УИХ-ын гишүүн Н.Батшугар “"Хар жагсаалт" гэсэн зүйл байхгүй болно. Зээлжих онооны систем нэвтэрснээр олон давуу тал бий. Иргэн өмнө нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлийн оноо буурна. Харин ирээдүйд зээлээ хугацаандаа төлж эхэлбэл зээлжих оноо нь нэмэгдэж, дахин боломжууд нээгдэх боломжтой юм” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663040
1 эможи

keyboard_arrow_up