ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд хийх санхүүжилтийг бууруулсанд ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ Б.Бейсен гишүүн бухимджээ

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

Иргэн болон байгууллагууд хуульд заасан журмын дагуу шимтгэл төлж, Эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэн, даатгуулагч иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг. Харин Эрүүл мэндийн даатгалын сан нь татвар, шимтгэл болон иргэдийн шууд төлбөрөөс бүрддэг.

2025 онд тус сангийн төсөв 2.3 их наяд төгрөгөөр батлагдсан юм. Өмнө нь ЭМДС-ийн төсвийг бүтэн жилээр нь баталж, эмнэлгүүд иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ дагуу нэхэмжлэл гарган, үүнд үндэслэн ямар нэг хязгааргүй санхүүжилт авдаг байсан. Харин энэ тогтолцоо нь даатгалын санг алдагдал хүлээхэд хүргэдэг байв.

Иймээс 2025 оноос эхлэн уг системийг өөрчилж, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжээд буй.  Шинэ тогтолцооны хүрээнд санхүүжилтийг илүү хяналттай, үр ашигтай зарцуулах зорилт тавьж , тэр дундаа хувийн эмнэлгүүдийг хязгаарлалтгүй олгож буй санхүүжилтийг багасгана гэдгийг албынхан хэлсэн.

Тэгвэл үүнийг эрүүл мэндийн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй гэх зарим гишүүд эрс эсэргүүцэж эхэлжээ.

Тодруулбал, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2025.04.22) сонсголын үеэр УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Бейсен хувийн эмнэлгүүдийн санхүүжилтийг багасгах асуудалд бухимджээ.

Тэрээр, "Хувийн эмнэлгүүдийн орлогоос хасах арга хэмжээ авч байгаа нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд хийх санхүүжилт 40-50 хувиар хасагдсан байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ цалгардах вий " гэж сүйд болсон сурагтай. Тэгэх нь ч аргагүй байх. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймагтаа хамгийн том “Бэйс-Шипа” гэх хувийн эмнэлэгтэй. Б.Бейсен өөрөө “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ зөвлөх эмчээр ажилладаг. Харин охин Б.Ботажан нь “Бэйс-Шипа” эмнэлгийнхээ ерөнхий мэс заслын эмчээр, охин Б.Маралдын нь дотрын их эмчээр, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр, бэр Х.Айгерим нь лабораторийн их эмчээр тус тус ажилладаг. 

Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүнд иргэдийн төлсөн төлбөр үр ашигтай зарцуулагдах эсэх нь тийм ч сонин биш байхаа...

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663008
1 эможи

keyboard_arrow_up