Г.Очирбат: Монгол төрийн бодлого гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байх юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат "Монгол төрийн бодлого гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байх юм. Жилийн өмнө гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцлах гээд сууж байдаг. Бодлогын түвшинд судалгаа хийсэн юм уу.
Хүнс хөдөө аж ахуйн яамныхан төрийн бодлогоо барьж явахгүй бол нэг сайд очихоор л дарга нар нь өөрчлөгдөөд, бодлогын талаар өөр өөр байр суурь илэрхийлээд байж байдаг.
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын асуудал асуухаар газар тариалан гэж сэдэв өөрчлөөд байдаг.
Зарим нэг сайд ах нар Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн бодлогыг өөрчилдөг байж болохгүй. Шинэ хоршоо гэж сонгуульд зориулсан зүйл чинь дахиад л асуудал болно шүү.
Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлого тогвортой байх ёстой. Ж.Энхбаяр сайд УИХ баталсан л гэж хэлээд байх юм. Та сайд хүн бодлого боловсруулах ёстой шүү дээ. Миний мэдэхийн 12-р сард бодлого боловсруулж хуулийн төсөл өргөн барина гэсэн одоо хүртэл алга. Хуулийн төслийг өргөн барьж батлаад алдаа оноо гарсан юм бол буруугийн хариуцлагыг хэн тооцох юм бэ. Үр дүнгээ ярья. Хууль батлаад ямар үр дүн гараад ямар алдаа гарав. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарыг мал аж ахуйн салбарт оруулж ирэхгүй юм уу" гэв.









