Ц.Сандаг-Очир: Сайд солигдохоор яамных нь бодлого өөрчлөгддөг байж болохгүй

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Сайд солигдохоор яамных нь бодлого өөрчлөгддөг байж болохгүй. "Гурилын үнэ өслөө, татвараа тэглэхгүй бол болохоо байлаа" гэж байснаа жил хүрэхгүй хугацааны дараа "ХҮЧИНГҮЙ БОЛГОЁ" гээд байх юм.

Төрөөс үндэсний үйлдвэрлэгч нарт олон тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгчихөөд эргээд иргэд нь ҮНЭТЭЙ ГУРИЛ иднэ гэж юу байх юм бэ. Ард иргэддээ үнэтэй гурил идүүлэх гэж зээл өгнө гэдэг бодлого баймааргүй юм.

Намар болохоор хангалттай гурил, будаа тариа хурааж авлаа гэж яриад байдаг. Гэтэл иргэд нь өвөлжин, хаваржин ҮНЭТЭЙ ГУРИЛ идэж байна" гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663003
0 эможи

keyboard_arrow_up