Ж.Алдаржавхлан: Татваргүй болгосноор 2669₮ байсан дээд гурил 3207₮ болжээ

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

Гурил, улаан буудайн импортын татварыг тэглэсэн шийдвэрийг цуцлах эсэхийг УИХ дээр өнөөдөр хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Өнгөрсөн хугацаанд импортын гурилын татварыг тэглээд ямар үр дүн гарсан юм бэ? Татваргүй болгосноор 2669₮ байсан дээд гурил 3207₮ болжээ. Зорилго байгаа олсон юм уу. Хоёрдугаарт үндэсний гурил үйлдвэрлэгчдээ дэмжье гээд байдаг, тэд өнгөрсөн хугацаанд 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад нөхцөл нь гурилын үнээ тогтвортой барина гэсэн ч өссөн байна. Тариаланчид энэ талаар юу гэж байх юм. Импортын татвар тавиад тариаланчдаа дэмжих үү, эсвэл татвараа тэглээд тариаланчид маань тарихаа болих юм уу. Тариаланчдаа л бодоод байдаг, гэтэл хөнгөлөлттэй зээл авсан хэр нь үнээ өсгөөд байхаар хүнд нөхцөл байдал үүсэх юм биш үү.

Эргээд импортын татвар тавихаар бүхий л хайр энэрлийг хүртэж, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ аваад үнээ нэмдэг ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД дахин үнэ нэмэх бол энэ шударга бус явдал болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663001
0 эможи

keyboard_arrow_up