Б.Пүрэвдорж: Хятадын ченж нарт мөнгө байхгүй учраас ноолуурын үнэ буурсан. Тиймээс малчид бага зэрэг ТЭВЧЭЭРЭЙ

2025 оны 4 сарын 18

Arslan.mn

Ноолуурын үнэ буурсан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ноолуурын тухай хэдэн зүйл ярья. Хятадууд ноолуур аваад Хэбэй муж руу аваачаад тэнд амьдарч байгаа хүмүүс гэртээ хүртэл ноолуур самнаад байж байдаг. Авсан ноолуураа Монголын ноолуур гэж хэлээд Итали руу гаргадаг. Заримыг нь торготой холиод янз бүрийн бүтээгдэхүүн болгодог. Тиймээс самнасан ноолуур гаргах төслийг Ж.Бат-Эрдэнэ сайдын үед санаачилсан. Үүнийг УИХ жил бүр хойшлуулаад яваад байсан юм аа. 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали руу гардаг байсан бол УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн.

Одоогоор худалдааны тарифаас болоод Хятад улс ноолуур авахгүй байгаа. Тэгэхээр Хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг. 

Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй. Ноолуурыг самнана гэснээс болж ноолуурын үнэ унаагүй. Хятадын талаас болж бага зэрэг үнэ унаж байгаа шүү. Тиймээс малчид бага зэрэг тэвчээрэй.

Дэлхийн ноолуурын 50 хувийг хангадаг мөртлөө үнээ тогтоож чаддаггүй энэ байдлаа цаашид өөрчилнө." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662877
0 эможи

Зочин
2025-04-19 11:38
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Зочин
2025-04-18 14:40
zass
keyboard_arrow_up