Д.Амарбаясгалан: Мэдлэг чадвар нь хүрэхгүй албан хаагчдыг чөлөөлж, мэдлэг чадвартай алба хаагчдыг ажиллуул Ц.Туваан сайдаа
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэлж, Биржийн тухай төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Монголын эдийн засагт маш их нөлөө үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ танхимд аливаа асуудалд өнгөц байдлаар хандаад хулгай, сэлгээ яриад байж болохгүй. Ялангуяа тээвэрлэлт, борлуулалт, олборлолттой холбоотой том тогтолцооны асуудал яригдаж байгаа энэ үед газар дээр нь ажилладаг дотоод компаниудын санал бодлыг сонсох чухал.
Гэтэл танхимд хэдэн "цагаан захтай" нөхдүүд мэдэмхийрч орж ирээд асуудал яриад газар дээр нь ямар доголдолд асуудал гарахыг нь мэдэхгүй шийдвэр гаргачихдаг. Энэ тал дээр Ц.Туваан сайд тодорхой хариулт өгч байх хэрэгтэй.
Журам бол ерөөсөө авлига хүнд суртал. Хуулиар олгосон гэж журам батлуулчхаад хуулиас давсан эрх хэрэгжүүлэх гээд албан тушаалтнууд ажиллаж байна. Оруулж ирж байгаа хуулийн төсөл дээр журам боловсруулна гэдэг эрхийг УИХ-аар батлагдах ёстой эрхийг Геологийн алба авах гээд сууж байна. Энэ буруу.
Битгий залхуур. Мэдлэг чадвар нь хүрэхгүй албан хаагчдыг чөлөөлж, мэдлэг чадвартай алба хаагчдыг ажиллуул Ц.Туваан сайдаа.
Журам гэдэг зүйлээс татгалзахыг эрмэлзэж байгаа. Үүний төлөө УИХ ажиллаж байна." гэв.









