ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Биржийн тухай төслийг хэлэлцэж байна
2025 оны 4 сарын 17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662839
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс