Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг шалгаж эхэлжээ

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн сурталчилгаанд зориулж, 30 сая төгрөгийн хандив өгсөн "Ханбогд Эксплорэйшн" компани гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байсан талаар бид өмнө мэдээлсэн.  Хуулиар гадаадын иргэн болон ААН-с хандив авах хориотой.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад,  "Иргэний гомдлын дагуу шалгалтын ажилланаа явуулж байгаа нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдгийг хэллээ.

Тодруулбал, хэрвээ асуудлыг шалгаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой.

Товчхондоо, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662837
0 эможи

Э.Болормаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up