Ж.БАТЖАРГАЛ: Түлш нийлүүлэх хэлэлцээр биш “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ“ шиг л харагдаж байна
Өнөөдөр /2025.04.16/ Лхагва гаригт Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ОХУ-ын шахалтаар байж болзошгүй бас нэгэн ноцтой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, хоёр байнгын хорооны хуралдаанд орж буй "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" нь ОХУ-ын шахалтаар байж болзошгүй гэх хардлага төрүүлж буй.
Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ "Түлш нийлүүлэх хэлэлцээр биш “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ“ шиг л харагдаж байна. Хардлага бас төрж байна" гэв.









