УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургуулийн орчинд цахим хэрэглээг ТҮҮР ХААХ САНАЛ гаргалаа

2025 оны 4 сарын 16

Arslan.mn

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.

Тэгвэл өчигдөр хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургуулийн орчинд цахим хэрэглээг түр хаах санал гаргав. 

Тэрбээр," Хүүхдүүд дэлгэцний донтой болж байна. Одоо энэ замбараагүй хэрэглээг СУРГУУЛИЙН ОРЧИНД Ч юмуу, ТҮР ХУГАЦААНД ХЯЗГААРЛААД ҮЗВЭЛ ЯМАР ВЭ. Хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт болоод гэмт хэргийн шалтгаан болж байгаа цахим орчины хэрэглээг сургуулийн орчинд 3-6 сар хааж ямар үр нөлөө гарахыг харах хэрэгтэй. Цахим орчин ашиглахгүй амьдарч болоод байсан. Одоо гар утаснаасаа хүүхдүүд салахгүй байна. Гадаа гарч тоглодог хүүхэдгүй боллоо" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662810
1 эможи

Зочин
2025-04-16 19:51
Зөв байна
Zochin
2025-04-16 19:43
Хаах хэрэгтэй.дэмжиж бна
Ж.Алдаржавхлан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up