Г.Дамдинням: Төр айлын хашаа хороо, гэр орон, хөнжил гудас руу өнгийдөг нийгэм ард үлдсэн
Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болж, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал“-ын төслийг танилцуулав. Энэ үеэр Г.Лувсанжамц "Хотыг хашаагүй болгохыг дэмжиж байна. Зайсангаас эхлээд бүх хашааг буулгах ёстой. Хүнийг биш, малыг л хашдаг" гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл үүн дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Будаач будаач гэхээр сахлаа будав гэгч болох нь шив дээ! Энэ бол чөлөөт зах зээлтэй ардчилсан улс! Хувь хүн, байгууллага өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа газар дээрээ өөрийн тав тухыг бүрдүүлэх эрхтэй байхыг дэмжих ёстой. Төр айлын хашаа хороо, гэр орон, хөнжил гудас руу өнгийдөг нийгэм ард үлдсэн! Эхлээд АВЛИГАЛ ХОРООЛОЛ-с аваад хууль бус барилгуудаа цэгцэлчхээд ийм марзан юмсаа ярина даа!" хэмээжэ.









