Автомашины албан татварыг бууруулах асуудлаарх ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Т.Аубакир ахлахаар боллоо

2025 оны 4 сарын 10

Arslan.mn

Автомашины албан татварыг бууруулах асуудлаарх ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Т.Аубакир ахлахаар боллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аубакир "УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн хоёр өргөдлийг хэлэлцэж Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулахаар байнгын хорооноос шийдвэрлэлээ.

Мөн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг заалт тус бүрээр хэлэлцэн дэмжиж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662698
0 эможи

Зочин
2025-04-10 09:18
Автомашины албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бодолцон үзэж тогтоох шаардлагатай. Энэ ажлын хэсэг мөн автомашины дугаар олгох асуудлыг мөн шалгаж, иргэний эрхийг хязгаарласан тэнэг дүрэм, журмыг цуцлах хэрэгтэй. Автомашин дугаар нэг тэнэг хүний шийдвэрээс болэ дамын наймаа болж зээл авч арай ядан нэг машин авч байгаа иргэнийхээ эрхийг боож улсын дугаар хэдэн сая төгрөгөөр худалдаж авдаг асуудлыг болиулах хэрэгтэй. Үнэгүй бүртгэлийн хураамжаа төлөөд авдаг байсан зүйлийг бизнес болгодог ийм тэнэг бодлог хаана ч байхгүй шүү
keyboard_arrow_up