Н.Батсүмбэрэл: Эрдэнэт, Тавантолгой, Төмөр зам гээд хамаг том ТӨК-иуд дээр Женко Х.Баттулга хүмүүсээ томилоод жонхууруулж байна
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл төрийн өмчийн компаниудад томилогдож буй "Хяналтын менежер"-ийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Засгийн газрын хүрээнд Хяналтын менежерүүдийг намуудаас томилж байна. Харамсалтай нь зарим ТӨК-иудад мэргэжлийн бус томилгоонууд хийж жонхууруулж байгаа мэдээллүүд ирж байна. Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр"-т мэргэжлийн бус УЛС ТӨРЧ хүн томилсон байна. 2024 оны сонгуулиар надтай өрсөлдөөд явж байсан "Женко" Х.Баттулгын зөвлөх байсан Мөнхжаргалыг "Хяналтын менежер" болгочихсон.
Эрдэнэт, Тавантолгой, Төмөр зам гээд хамаг том ТӨК-иуд дээр Женко Х.Баттулга хүмүүсээ томилоод жонхууруулж байна.
Би эхнээсээ Хамтарсан Засгийн газрыг дэмжээд явж байна. Харамсалтай нь хамтарсан нэрийн дор "Женко"-г тойрсон хүмүүсийг томилж төрийн ажлыг жонхууруулж болохгүй. Энэ дээ бид хатуу байр суурьтай байна. Тиймээс Засгийн газар ТӨК-иуд дахь "жонхуу томилгоо"-г эргэн харах ёстой." гэв.









