Г.Дамдинням: 39 ордын дээрээсээ 2-т эрэмбэлэгддэг “Төгрөг нуурын нүүрсний орд“ Х.Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая доллараар гадагш зарагдсан

2025 оны 3 сарын 31

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Баттулгын авсан гэх Төгрөг нуурын ордын талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "39 ордын дээрээсээ 2-т эрэмбэлэгддэг "Төгрөг нуурын нүүрсний орд" Х.Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая доллараар гадагш зарчихсан нь үнэн шүү дээ. Баянгол, Мах-Импекс ХХК, “Талх Чихэр” ХХК-ийг авсан хамтрагч нь байдаг шүү дээ. Тэр хүний нэр биржийн сайтан дээр явж л байдаг юм билээ. Энэ хүмүүс нийлээд стратегийн хамгийн том ордыг хулгайлчихсан. Н.Учрал сайдын яриад байгаа нь зөв. Зөндөө ярьсан. Асар их мөнгөтэй хүмүүс чинь үүнийгээ дарчхаад байна.

Ер нь стратегийн ордууд, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд өгье гэж байгаа бол бүгдийг нь Их Хуралд зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Бүгдийг нь ний нуугүй ярья гэж байгаа Н.Учрал сайдын хэлснийг дэмжиж байгаа.

Энэ компани Х.Баттулга гишүүний өөрийнх үүсгэн байгуулж байсан компани юм байна лээ. Охин нь ч эзэмшиж байсан юм билээ. Нийтээрээ ярихгүй мартчихна гэж бодож болохгүй шүү дээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662472
1 эможи

Зочин
2025-03-31 21:30
Боловсролын самарсан балай!!!
keyboard_arrow_up